Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн 12 баг бэлэн байдлаа хангаж ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 8-ны 16:00 цагийн байдлаар эрүүл мэндийн 12 баг бэлэн байдлаа хангасан. Үүнээс Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад дөрвөн баг, Сэлбэ гол дагуу буюу “Улаанбаатар буян” ХХК-ийн орчим нэг баг ажиллаж байна.

Эрүүл мэндийн яаралтай тусламжийн багууд эмч, сувилагч, жолоочоос бүрдэх бөгөөд тоноглосон автомашин, яаралтай тусламжийн иж бүрэн хэрэгсэл, эм тариа, ороох боох материалаар хангагдсан.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Био салбар эмнэлэг

  • Хан-Уул дүүргийн онцгой комиссоос Био салбар эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргасан.
  • 42 хүн хэвтэн эмчлүүлж байснаас 27 хүнд эрэмбэлэлт хийн, эмнэлгээс гаргасан. 15 хүний эмчилгээ үргэлжилж байна.
  • Эмнэлгийн зоорийн давхрыг зөөн, эмнэлгийн барилгыг тойруулан элстэй шуудай бэлтгэсэн, бүх худаг, муу усны нүхэн дээрээ үерийн бэхлэлт хийн ажиллаж байна.

​​​​​​​

БИЧЛЭГ: Үерийн усанд боогдсон 64 настай эрэгтэйг ОБЕГ-ын аврагчид нисдэг тэргээр аварлаа
БИЧЛЭГ: Үерийн усанд боогдсон 64 настай эрэгтэйг ОБЕГ-ын аврагчид нисдэг тэргээр аварлаа
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав