Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшин 10 см давах төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдлыг 20.00 цагийн байдлаар хүргэж байна. Сэлбэ гол дагуу үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна.

Ус судлалын тэрэлж-Тэрэлж гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна.

Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16 цагаас хойш 3 см бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.

Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

  1. Найдвартай холбоны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, утхайлбла Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
  2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангын нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангуй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна )
  3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт.

ФОТО: Үргэлжилсэн борооны улмаас нийслэл усанд автаад байна /2023.07.06/
ФОТО: Үргэлжилсэн борооны улмаас нийслэл усанд автаад байна /2023.07.06/
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.