Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Арслан Э.Оюунболдыг НАЙМАН жил, харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг ДӨРВӨН жилээр хаслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Заал, танхимын барилдааны дундуур авсан явцын шинжилгээнээс хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон талаар бид өнөөдөр өдөр мэдээлж байсан. Тодруулбал, Увс аймгийн харьяат харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн юм.

Тэгвэл өнөөдөр МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж явцын шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдэд ямар арга хэмжээ авах талаар хуралдсан юм. Хурал хэдхэн хоромын өмнө дууссан бөгөөд дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, МҮБХ-ны шинэ дүрэмд заасны дагуу улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан байна.

Мөн цагаан сарын барилдааны үеэр авсан шинжилгээнээс нь дахин допингийн төрлийн бодис илэрсэн улсын арслан Э.Оюунболдын асуудлыг уг хурлаар хэлэлцсэн бөгөөд түүний барилдах эрхийг найман жилийн хугацаатай хассан гэдэг мэдээлэл байна.

Д.Баасан: Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдаанд шалгарсан оролцогчдын бүтээлээр “Үндэсний дата” чуулганд үзэсгэлэн гаргаж, нийтэд сурталчилна
Д.Баасан: Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдаанд шалгарсан оролцогчдын бүтээлээр “Үндэсний дата” чуулганд үзэсгэлэн гаргаж, нийтэд сурталчилна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд