Ламхай нар сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээлэл гараад буй. Уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.
Мөн түүнчлэн хохирогч гэх хүүхдүүдэд Цагдаагийн байгууллагын Хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна" гэсэн байдаг.
Тэгвэл сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн 3 хохирогчийн дүгнэлт нь гарч Мөрдөн байцаах алба хүлээж авчээ. Ямар дүгнэлт гарсан мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр өгнө гэв.
Мөн тус хэрэгт 1 хохирогч гэх хүүхдийг Түр хамгаалах байранд өөрийн болон ар гэрийн хүсэлтийн дагуу хүлээн авч, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.