Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШЕГ: Ламхай нарын шүүх шинжилгээний хариуг шалгах байгууллагад хүргүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 42 секунд

Сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй асуудал олон нийтэд ил болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн боловч өнгөрөгч долоо хоногт хэргийн харьяаллыг өөрчилж, Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харъяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Улмаар хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл хэргийн явц, шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэх болон цаашид авах арга хэмжээний талаар ЦЕГ, Шүүх шинжилгээний ерөнхий газраас тодруулга мэдээлэл авлаа.

-ЦЕГ: Ламхай нарын хэрэгт хохирсон байж болзошгүй 3, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан-

Хэргийн явцын талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодруулахад "2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг байж болзошгүй гэх мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Улсын Прокурорын газраас хэргийн харьяаллыг өөрчилсний дагуу Мөрдөн байцаах албанд шилжин шалгаж байна.

Тухайн асуудалтай холбогдуулан хохирсон байж болзошгүй гурав, холбогдсон байж болзошгүй дөрөв буюу нийт долоон хүүхдэд Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээч эмч томилуулан дүгнэлт гаргуулахаар хандсан. Дүгнэлт гарсан" гэлээ.

ЦЕГ: Ламхай нарын хэрэгт хохирсон байж болзошгүй 3, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан-

Шүүх шинжилгээний ерөнхий газраас шүүх шинжилгээний дүгнэлттэй холбоотой мэдээллийг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Ингэхдээ шинжилгээний дүгнэлт гарсан, шалгах байгууллагад хүргүүлсэн гэсэн юм.

Г.Ганболд: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замд АНУ-ын компаниас дэлхий дээр ганц ч ашиглагдаагүй, нарийн царигийн толгойг өргөн цариг руу шилжүүлсэн анхны моделийг нийлүүлсэн. Толгойн сонголт буруу байсан гэдэг дүгнэлт гарсан
Г.Ганболд: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замд АНУ-ын компаниас дэлхий дээр ганц ч ашиглагдаагүй, нарийн царигийн толгойг өргөн цариг руу шилжүүлсэн анхны моделийг нийлүүлсэн. Толгойн сонголт буруу байсан гэдэг дүгнэлт гарсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.