Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.06.29/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ламхай нарын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө. Тэрбээр "2023 оны зургаадугаар сарын 16-нд нэгүүн.мн сайтад ламхай нартай холбоотой асуудал нийтлэгдсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дараагаар нь 2023 оны зургаадугаар сарын 23-ны УЕП-ын тушаалаар баталсан харьяалал тогтоох журмын дагуу Мөрдөн байцаах албанд харьяалал тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөн албаны даргын тушаалаар мөрдөгчийн ажлын хэсэг гарсан. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдүүд хохирсон, холбогдсон хэргийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай ажиллаж байгаа гэдгийг хэлье" гэлээ.
“Хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд хохирсон, холбогдсон хэргийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.