Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Жил бүр итгэлцүүрийг баталж, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцсэн. Улмаар энэ хуулийг хэлэлцсэн нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "НД-ын багц хуулинд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг тусгасан. Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг баталсан. Бараг 10 жилийн дараа инфляцтай уялдуулж, итгэлцүүрийг шинэчлэн баталсан. Тэтгэврийн зөрүүг 200 орчим тэрбум төгрөгөөр арилгасан. Жил бүр итгэлцүүрийг баталж, жил бүр инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмэгдүүлвэл тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Тэгэхээр энэ бол том реформ шинэчлэлт юм. Засгийн газар жил бүр итгэлцүүрийг тогтооно" гэлээ.

П.Анужин: Малчин өөрөө НД-ын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлвөл улс 50 хувийг нь төлнө гэсэн заалт орж байгаа
П.Анужин: Малчин өөрөө НД-ын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлвөл улс 50 хувийг нь төлнө гэсэн заалт орж байгаа
 
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.