Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Малчин өөрөө НД-ын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлвөл улс 50 хувийг нь төлнө гэсэн заалт орж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцсэн. Улмаар энэ хуулийг хэлэлцсэн нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин "Бид тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тэтгэврийн сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдэж байгаа гэсэн бодит статистик байгаа. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь НД-ын шимтгэл төлж, хамрагдалт бага хувьтай байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлд "Хэрвээ малчин өөрөө НД шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлвөл улс 50 хувийг нь төлж өгнө" гэсэн чухал заалт орж байгаа. Энэ нь нэг талдаа НДС-гийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа малчид ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах чухал суурь заалт болж байгаа юм" гэлээ.

ШУУД: УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ
ШУУД: УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ
 
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.