Засгийн газраас зарласан "5Ш" ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулж буй. Өнгөрөгч Даваа гарагт дүүргүүдийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгосон билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монполимет групп ХХК-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 2013 онд 24 мянган мкв талбайг таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар олгож байжээ. Тухайн үед Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан.