Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин, тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ХААДС-ийн зээлдэгчдийн мэдээллийг ил болгоод буй. Түүнчлэн өнөөдөр ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулж буй талаараа албаныхан мэдэгдсэн. Нээлттэй мэдээллээс харахад, Монполимет групп нийт ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа бөгөөд тус лиценз нь нийт 3866 га газрыг хамарч байгаа аж. Тодруулбал, Өргөн 2362 га, Тосонгийн гольдрол 1015 га, Тосонгийн дэнж 455 га, Бүдүүн гол 34 га газрын лицензийг эзэмшиж буй аж. Эл тусгай зөвшөөрлүүдийг 1996 болон 2021 онуудад авчээ.
“Монполимет“ ХХК 3866 га газарт ашигт малтмалын 4 лиценз эзэмшдэг
Огноо
Унших
1 минут 13 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.