Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Жигжидийн Ганбат нь 2000 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан байх бөгөөд тэрбээр тухайн зээлээ төлж барагдуулалгүй тэглүүлсэн байна. Энэ нь одоогийн ханшаар 110 сая 688 мянган төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
БЭТ Ж.Ганбат АНУ-д суралцахдаа БЗС-гаас авсан 32 мянган ам.доллараа ТЭГЛҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.