Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.доллар (одоогийн ханшаар 10,2 тэрбум төгрөг)-ын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ.

ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчний тохиолдол 4 дахин өсөв
ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчний тохиолдол 4 дахин өсөв
 
Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ
Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!