ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болсон байна. Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 12 медаль хүртжээ.
Медаль хүртсэн тамирчид;
- Нармандахын Насанбуян 57 кг-ийн жинд Алтан медаль,
- Энхтуяагийн Тэмүүлэн 70 кг-ийн жинд Алтан медаль
- Энхтүвшингийн Батмагнай 125 кг-ийн жинд Алтан медаль
- Эрдэнэбатын Төгсжаргал 65 кг-ийн жинд Мөнгөн медаль
- Дагвадоржийн Оргилох 97 кг-ийн жинд Мөнгөн медаль
- Буянтын Тэмүүжин - 92 кг-ийн жинд Хүрэл медаль
- Пүрвээгийн Дашцэрэн - 61 кг-ийн жинд Хүрэл медаль
- Шинэбаярын Дэлэг - 70 кг-ийн жинд Хүрэл медаль
- Батсүхийн Батбаяр - 74 кг-ийн жинд Хүрэл медаль
- Алтанзулын Дөлгөөн - 79 кг-ийн жинд Хүрэл медаль
Дэмүүлийн Саранцогт - 97 кг-ийн жинд Хүрэл медаль
Баянмөнхийн Баярмагнай - 125 кг-ийн жинд Хүрэл медаль тус тус хүртжээ.