Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОЁЛЫН ЯАМ: Соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлж НЭМЭГДҮҮЛНЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Соёлын салбарт ажиллаж буй ажиллагсдын цалин 570 мянгаас 995 мянган төгрөг байгаа. Энэ нь 452 байгууллагын 6245 ажилтан, алба хаагчид хамаарна. 720 мянган төгрөгийн дундаж цалинтай гэсэн үг. Энэ нь бусад төрийн байгууллагууд буюу боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудаас 6-25 хувиар бага байгаа. Соёлын салбарынхантай уулзахад цалингийн харьцаа бусад салбаруудаас бага, амжиргаанд хүрэлцэхгүй байна, онцлог нөхцөлд нь тааруулж цалин хөлсийг тогтоож өгөх саналыг хэлж байсан. Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай харилцан ажилласны дүнд өнөөдөр тодорхой шийдвэрт хүрч байна. Соёлын салбарын ажилчин алба хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ. Үүнийгээ энэ ондоо багтаан шийдвэрлэнэ" гэв.

Ч.Номин: Орон нутгийн соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай дүйцэх тэтгэмж авах боломж бүрдлээ
Ч.Номин: Орон нутгийн соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай дүйцэх тэтгэмж авах боломж бүрдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд