Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: Анхан шатны шүүхээс С.Батдөлд оноосон 12 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхээс 10 жил болгон бууруулсан шийдвэрийг хэвээр ҮЛДЭЭЛЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, С.Батдөлийг 11 удаагийн үйлдлээр нэр бүхий иргэдээс нийт 2 тэрбум 354 сая төгрөгийн хахууль авсан, түүнийгээ ЧД-т үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авсан, Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхоны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, нэгжлэгээр илэрсэн 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хурлаар 10 жил болгон бууруулсан байдаг.

Улмаар түүний өмгөөлөгч нар хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах гомдол гаргасныг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж хүлээн авсангүй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахдаа хууль ёсны хөрөнгөө хууль бус хөрөнгөтэй нийлүүлж худалдаж авсан тул үүнийг салгаж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгуулах талаар гомдол гаргасныг хүлээж авахгүй гэлээ.

Түүнчлэн түүнд оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

ЭЕРЭГ: Монгол Улсад суугаа Солонгос иргэд золгүй байдлаар амь насаа алдсан 3 алба хаагчийн арга гэрт тус бүр 15 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ
ЭЕРЭГ: Монгол Улсад суугаа Солонгос иргэд золгүй байдлаар амь насаа алдсан 3 алба хаагчийн арга гэрт тус бүр 15 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд