Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Мөнхзул: Түр хамгаалах байр зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийг хүлээж авдаггүй нь харамсалтай

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 11 секунд

ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлдээ ахмад настны эрх хэрхэн хангагдаж буй байдлыг мөн судалжээ. Тодруулбал, он гарснаас хойш зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ахмад настуудын тоо 30 хувиар нэмэгдсэнийг онцолж хөндлөө.

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул энэ тухай ярихдаа "Дээрх тоо нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл юм. Түүнээс гадуур хараа хяналтгүйгээр үйлдэгдэж байгаа ахмад настны эсрэг хүчирхийлэл бодитоор байсаар байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаа харуулдаг.

Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн ахмад настнууд гэр бүлийнхээ нэр төрийг бодож өөрт үүссэн асуудлаа хэлж чаддаггүй. Хаана хандахаа ч мэддэггүй ахмад настнууд олон байсан. Манай хийсэн судалгаанаас харахад дөрвөн ахмад настан тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртдөг хэр нь тэдний ердөө 15 хувь нь хуулийн холбогдох байгууллагуудад хандсан байх жишээтэй. Тиймээс ахмад настнуудын эсрэг үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарал хандуулж, төрийн бодлого, хууль, хяналтын байгууллагын чиг үүрэг энэ чиглэлд илүү ажиллах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс холбогдох хуулийн дагуу тусламж үйлчилгээ авдаг.Гэтэл энэ төрлийн хүчирхийлэл, дарамтад өртсөн ахмадууд хамгаалах байраар үйлчлүүлж чаддаггүй. Яагаад гэвэл түр хамгаалах байр төрөлжөөгүй учраас зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг авч байгаа нь жендерийн эрхийг зөрчиж, тусламж үйлчилгээг ялгавартайгаар олгох нөхцөлийг бий болгож байна гэсэн үг. Цаашид хамгаалах байруудыг төрөлжүүлэх шаардлагатай байгаа талаарх асуудлыг итгэлээс боловсруулж УИХ-д хүргүүлж буй саналуудын нэг хэсэгт оруулж өгсөн" гэв.

Сибирь хушны үр идээг зөвшөөрөлгүй түүсэн иргэний зорчих эрхийг 2 жил зургаан сарын хугацаатай хязгаарлалаа
Сибирь хушны үр идээг зөвшөөрөлгүй түүсэн иргэний зорчих эрхийг 2 жил зургаан сарын хугацаатай хязгаарлалаа
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.