“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Сансарын Тунел дэх салбарын багш согтуудаа хүүхэд зодсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, багш сурагчийг зодохдоо “Та нарыг зодох эрх нь надад байна” хэмээн өшиглөсөн гэх мэдээлэл байгаа юм. Мөн утсыг нь олон хоногоор хурааж авах, тус төвийнхөө 14 давхарт байх өөрийн гэртээ охидыг байнга дуудаж хүүхдээ харуулах, хүүхдүүдтэй согтуугаар харилцаа үүсгэдэг, 21:30 цагаас хойш хаалгыг нь түгжиж гаргаж, оруулдаггүй зэрэг хатуу шаардлага тавьдаг гэжээ.
Тэгвэл энэ талаар тус төвийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг "Уг асуудалд хамтарсан багийн шалгалт хийж байгаа. Уг мэдээлэл үнэн эсэхийг тогтооно" гэжээ.