Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын улмаас автомашины бүхээгт хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн зургаадугаар хороолол, 4 замын уулзвар гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:08 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн П-ийн “Хонда-Инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Хонда-Инсайт” загварын суудлын автомашины зорчигч С /26 настай, эмэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг Холматро-ийн задаргааны багаж ашиглан 6 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

ТӨБЗГ-аас байгуулагдсан ажлын хэсэг “Цемент Шохой“ ТӨХК-д ажиллаж байна
ТӨБЗГ-аас байгуулагдсан ажлын хэсэг “Цемент Шохой“ ТӨХК-д ажиллаж байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.