Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатарзориг: 193 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсныг илрүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны үйл ажиллагааны тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа. Тэрбээр "Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт үр дүнд хүрч байна. Хуульд заасан томилгооны хяналт шалгалтыг төрийн 58 байгууллагын 1012 албан хаагчийг хамруулан 193 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсныг тогтоон зөрчлийг арилгууллаа.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж, 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж урьдчилан сэргийлэх, хуульд нийцүүлэх арга хэмжээ авлаа" гэв.

Архангай аймгийн “Таван аварга“-д хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан бямба гарагт болно
Архангай аймгийн “Таван аварга“-д хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан бямба гарагт болно
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.