Олон улсын төрийн албаны удирдагчдын форумд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа “Олон улсын төрийн албаны удирдагчдын форум 2026”-д Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Улсын Их Хурлын даргын албан ёсны зөвшөөрөлтэй оролцож байна.

Олон улсын форум өнөөдөр (2026.01.20) албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд АI-ыг бодит хэрэглээнд нэвтрүүлснээр төр, иргэний итгэлцлийг бэхжүүлэх, засаглалыг дахин загварчлах, инновац сэдвийн хүрээнд болж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Монгол Улсын төрийн албанд цахим технологийг нэвтрүүлж байгаа үр дүн болон төрийн албанд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Олон улсын форумын үеэр Эстони, Сингапур, Австрали улсын төрийн албаны байгууллагын удирдлагатай уулзалт хийнэ. Мөн төрийн албаны сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулах, үнэлгээний системийг сайжруулах, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй сургах, чадамжийг үнэлэх чиглэлээр Сингапур улсын Төрийн албаны коллеж, холбогдох байгууллагын удирдлагатай уулзалт хийж хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Олон улсын арга хэмжээнд оролцсоноор дэлхийн улс орнуудад өөрийн орны төрийн албаны үйл ажиллагааг таниулах, цахимжилт, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сонгон шалгаруулалтын хэлбэр, үнэлгээг чанаржуулахад үр дүн гарах юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд үг хэлэв
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд үг хэлэв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!