Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Компани байгуулахдаа таван өдөр зарцуулдаг байсан бол одоо “e-business” ашиглан нэг өдрийн дотор шийдэх боломжтой боллоо 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газар E-Business платформыг нээж буйтай холбогдуулан Харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр “E-business бол нэг талаараа эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгож байгаа хамгийн том боломж. Зөвшөөрлийн санд одоогийн байдлаар 17600 гаруй зөвшөөрөл орсон байна. Үүнийг бид E-business-тэй болбож нийтдээ 300 гаруй зөвшөөрөл оруулсан. Хүнд сурталгүй хамгийн богино хугацаанд үйлчилгээ авах боломжтой болгоно.

Нэрээ бүртгүүлээд ороход танд ямар компани, ямар зөвшөөрөл байгааг мэдэх боломжтой. Уламжлалт байдлаар бид компани байгуулахад таван өдрийг зарцуулдаг байсан бол өнөөдөр E-business-ээр нэг өдрийн дотор л шийдэх боломжтой болж байна. Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд хийж буй хамгийн том ажлуудын нэг болж байна. Төрийн хүнд суртал ч арилна. Орон нутагт ч гэсэн зөвшөөрөл бага авч байсан. Онлайн болсноороо хаанаас ч байсан үйлчилгээ авах боломжтой боллоо. Цаашдаа бид 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна” гэв.

М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд