БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчлахаар төлөвлөж буй талаар өөрийн эх сурвалжид тулгуурлан Reuters агентлаг мэдээлжээ.
Харин БНХАУ болон ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ мэдээлэлд тайлбар хийсэнгүй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нарийн тогтсон хугацаа байхгүй тул Ши Жиньпиний айлчлалын талаар зарлах зүйлгүй гэв.
Хятад улс Украинд энх тайван тогтооход зуучлах санал тавиад байгаа энэ үед айлчлалын төлөвлөгөө гарч байгаа юм. Тус улс Орост дипломат дэмжлэг үзүүлж байгаа тул Барууны орнууд уг саналд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. В.Путин Ши Жиньпинийг хавар айлчлахыг урьсан талаар Оросын “TASS” агентлаг нэгдүгээр сарын 30-ны өдөр мэдээлжээ. Харин өнгөрсөн сард “The Wall Street Journal” сонин уг айлчлалыг дөрөвдүгээр сард юм уу тавдугаар сарын эхээр болно гэж мэдээлж байв.
Х.Зоригт