Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зодуулсан хүүгийн ээжийг хамтран амьдрагчийнх нь хамтаар цагдан хорьжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 19 секунд

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратанд байгаа бөгөөд эл хэрэгт хүүгийн төрсөн эх Л болон түүний хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нарыг шалгаж байгаа бөгөөд тэднийг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ.

Эргэн сануулахад, хүүгийн ээжийн хамтран амьдрагч гэх Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Харин хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс мэдээлэхдээ "Өнгөрөгч гуравдугаар сарын 8-ны өдрийн 09.40 цагийн үед шалтгаан нь тодорхойгүй бэртэлтэй гурван настай хүүхэд хүргэгдэн ирсэн. Хүүг ирсэн даруйд яаралтай хүлээн авах тасгийн эмч ажилчид үзлэг шинжилгээг хийхэд биеийн байдал нь маш хүнд, хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн бяцралттай, сээр нурууны гуравдугаар нурууны хугаралттай, тархины гэмтэлтэй ирсэнийг эрчим эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд оруулж эмчилгээг хоёр дахь өдрөө хийж байна. Нарийн мэргэжлийн шинжилгээг ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа. Биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Цаашдын тавиланг хэлэх боломжгүй. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эмчийн анхан шатны үзлэгээр зодуулсан байх гэж харж байна. Цаашид бусад шинжилгээ оношлогоогоор нарийвчилсан зүйлсийг тогтоох боломжтой" гэсэн юм.

“Богдын дүрийг хэн нэгнээс мөнгө авч тодруулна гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна“
“Богдын дүрийг хэн нэгнээс мөнгө авч тодруулна гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.