Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Зафер Атеш: Монголын аврах багт маш их баярлалаа. Та бүхний баатарлаг үйлсийг хэзээ ч мартахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

БНТУ-д ажилласан Монголын аврах баг дөнгөж сая эх орондоо газардлаа. Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш "Одоогоос хоёр долоо хоногийн өмнө БНТУ-д бүхэн бүтэн 10 мужийг хамарсан 7.8 магнитудын газар хөдлөлт болсон. Туркчууд маш их гарз амсаж, 4 дүгээр зэргийн онц байдал зарласан. Олон Улсын байгууллагуудаас тусламж хүссэн. Хамгийн түрүүнд Монголын баг эерэгээр хүлээн авч, хариу өгсөн. Зовохын цагт нөхрийн чанар танигдана. Харин Монгол Улс бидний хамгийн хүнд хэцүү цагт хамт байж чадлаа. Монголын эрэн хайх, аврах ажиллагааны багт маш их баярлалаа. Монгол Улс, Турк улс ахан дүүсийн сайхан харилцаатай. Энэхүү сайхан харилцааг та бүхэн дэлхий нийтэд харуулж чадлаа. Та бүхний энэ үйлдэл БНТУ-ын иргэдийн сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдэх болно. Монголын аврах баг олон хүний амь насыг аварч, нуранган доороос гаргаж эмнэлгийн тусламж үзүүлж чадсан. Та бүхний баатарлаг үйлсийг бид хэзээ ч мартахгүй. Та нар Монголын төдийгүй Турк улсын иргэдийн хувьд баатар шүү. Маш их баярлалаа" хэмээлээ.

Сануулахад, Монголын баг 10 хоногийн хугацаанд нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.

Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

ФОТО: Туркт аврах ажиллагаа явуулсан Монголын баг ирлээ
ФОТО: Туркт аврах ажиллагаа явуулсан Монголын баг ирлээ
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.