Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш” ХХК химийн шинжилгээ, туршилтын лабораторитой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

"Тавантолгой түлш" компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой боллоо.

Өмнө нь Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабараторитой болсноор өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх боломжтой болж байна.

Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийнэ.

Цаашид уг лабораторийг MNS 17025:2018 стандартын ерөнхий шаардлага хангасан, химийн шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори болох зорилго тавин ажиллаж байна.

Хар сүүлтийг хууль бусаар агнасан Арабын болон Монгол иргэдэд ял оноожээ
Хар сүүлтийг хууль бусаар агнасан Арабын болон Монгол иргэдэд ял оноожээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.