ТТТ ХХК: ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгон шалгаруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 0 секунд


Компанийн танилцуулга: Монгол Улсын Засгийн газрын “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” 98 дугаар тогтоол, 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр гарч тайлант хугацаанд засаглал болон бүтээгдэхүүн шинэчлэхтэй холбоотой суурь судалгаа, туршилтын ажлуудыг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран дээд байгууллагаас гарсан тогтоол, шийдвэрийн хүрээнд зохион байгуулж, үйлдвэрлэлийн шугамыг тав дахин багасгаж, өртөг зардлыг бууруулан, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл явуулж байна.
Компани үүссэн байгуулагдсан цагаас эхлэн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг ашиглан сайжруулсан миддлингэн шахмал (СМШТ) түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд нийлүүлж ирсэн ба түүхий нүүрстэй харьцуулахад агаарын бохирдолыг 40-45% бууруулж чадсан боловч Шинжлэх ухааны байгууллагууд болон Эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар миддлингэн шахмал түлшийг цаашид хэрэглэх нь Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд үр нөлөө багатай болох нь тогтоогдсон тул хагас коксон шахмал (ХКШТ) түлшинд үе шаттайгаар шилжих тогтоол шийдвэр гарч, 2025-2026 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг ХКШТ-р хангах зохион байгуулалт, гүйцэтгэлийн ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХКШТ-г импортлон жижиглэн савлаж айл өрхүүдэд нийлүүлэх үйл ажиллагааг НЗДТГ, НАОБТГ, Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж байна.
Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэг, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Ерөнхий шаардлага:
1.Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 3.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлагыг хангасан байх. Үүнд:
а.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
б.Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
в.Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
г.Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
д.Тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
е.Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
ё.Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
ж.Эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
з.Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
к.Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
2.Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
3.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал, төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
4.Тухайн салбарын төрийн өмчит болон хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх.
Тусгай шаардлага:
1.Санхүү, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх;
2.Сүүлийн 5 жилийн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
3.Компанийн ЭБАТ-тай нэгдмэл сонирхолтой биш, тэдгээрийн төрөл садан, гэр бүлийн гишүүн биш байх.
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт; (Лавлагаа ирүүлж болно, E-Mongolia)
3.Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
4.Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia);
5.Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
6.Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
7.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
8.Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
9.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.
Сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах газар, хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг хүртэл цахим хаягаар ирүүлэх.
Нэмэлт мэдээллийг (976) 99091419 дугаарын утаснаас авна уу.
Цахим хаяг: narmandakh.ts@ttt.mn
Анхаарах зүйлс:
1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох мэдээллээ үнэн зөв ирүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
2.Бүрдүүлэх баримт бичгийг цахимаар илгээхдээ нэг файл болгон PDF форматаар ирүүлэх;
3.Ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
4.Хугацаа хоцорсон эсвэл материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй;
5.Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
6.“Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна;

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

П.Ганзориг: Шинэ ЗГ-т Т.Доржхандыг Шадар сайдаар үргэлжлүүлэн ажиллуулж, ЭХ-ний сайдаар Б.Найдалааг ажиллуулахаар санал нэгдсэн
П.Ганзориг: Шинэ ЗГ-т Т.Доржхандыг Шадар сайдаар үргэлжлүүлэн ажиллуулж, ЭХ-ний сайдаар Б.Найдалааг ажиллуулахаар санал нэгдсэн
 
М.Намуун Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
М.Намуун Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!