Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт яллагдагчаар татаж, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа аж. Прокуророос 80 хүн болон дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэгвэл тэдний дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг багтсан ба түүнийг "Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ.

Түүнээс гадна шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан байна. Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

Б.Энхбаяр: Шантааж хийж байгаад Хөгжлийн банкийг мэдэлдээ авдаг тэр замбараагүй үе чинь дууссан
Б.Энхбаяр: Шантааж хийж байгаад Хөгжлийн банкийг мэдэлдээ авдаг тэр замбараагүй үе чинь дууссан
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.