Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Н.Учралын батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг хэн хэн дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өчигдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Эл хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан эл хуулийг батлахад УИХ-ын гишүүд хэрхэн оролцсон бэ гэдэг нь анхаарал татаж байна. Санал хураалтаар эл хуулийг батлахын 40 гишүүн дэмжиж, 12 гишүүн дэмжихээс татгалзжээ. Мөн 25 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй аж.

Ташрамд дурьдахад, тус хуулийн 6.3-т "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэж заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад амжсан юм. Улмаар уг заалтыг хуулиас хассаныг Цахим хөгжлийн сайд Н.Учрал танилцуулсан юм.

May be an image of text

ЧУУЛГАН: Н.Учралын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг баталлаа
ЧУУЛГАН: Н.Учралын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг баталлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.