Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Н.Учралын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Тодруулбал, тус хуулийн 6.3-т "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэж заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад амжсан юм. Улмаар уг заалтыг хуулиас хассаныг Цахим хөгжлийн сайд Н.Учрал танилцуулсан юм. Улмаар УИХ-ын чуулганы санал хураалтаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг 40 гишүүн дэмжиж, эцэслэн баталлаа.

М.Оюунчимэг: Энэ намрын чуулган хариуцлага тооцох ёстой асуудлуудыг ил гаргаж, дүн тавьснаараа онцлог байлаа
М.Оюунчимэг: Энэ намрын чуулган хариуцлага тооцох ёстой асуудлуудыг ил гаргаж, дүн тавьснаараа онцлог байлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.