Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнөө маргаашдаа Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна.

21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, 22-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -29...-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

СОНСГОЛ: “Сод монгол групп“ ХХК 31.1 сая иенийг “Роснефт“ ХХК-д түлш худалдан авахаар шилжүүлснийг зориулалт бус гэж шинжээч үзэв
СОНСГОЛ: “Сод монгол групп“ ХХК 31.1 сая иенийг “Роснефт“ ХХК-д түлш худалдан авахаар шилжүүлснийг зориулалт бус гэж шинжээч үзэв
 
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.