Өнөөдөр буюу 8 дугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 15 см, Орхон гол Хархорин болон Өлзийт сум орчимд 15-20 см, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд 5-30 см, Хараа гол Дархан орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ