Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо "Кью Эс Си" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Эл компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам барих төслөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна.
Шинжээчийн дүгнэлтээр "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкнаас авсан тус зээлийн нийт санхүүжилтээс 36.5 сая ам.долларыг Улаанбаатар хотын Монголбанк дахь долларын харилцах дансаа зузаатгаж, 29.7 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь зээлээ хаасан. Иймээс тус зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх боломжгүй гэх дүгнэлт гарчээ.