Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёсзүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл, гомдол ИРЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гэр бүлийн гадуурх харилцаатай, хүчирхийлэл үйлддэг хэмээн олон нийтэд мэдээлж, улмаар хүүхдээ зодож "Зайл" хэмээн хөөж буй бичлэгийг сошиалд дэлгэсэн юм.

Тиймээс иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёсзүйн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Албан ёсоор өргөдөл, гомдол ирээгүй. Тиймээс бид шууд санаачилгаа барьж аваад УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, арга хэмжээ авах нь хуулийн хүрээнд боломжгүй. Ямар нэгэн санал гомдлыг ар гэр юм уу ТББ, эсвэл ямар нэг байгууллагаас ирвэл хэлэлцэнэ" гэж байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд олон иргэнээс Ч.Ундрам гишүүнтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн байна лээ. Хуулийн дагуу энэ асуудлыг ярих байх" хэмээлээ.

ШУУД: “ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулна“ гэв
ШУУД: “ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулна“ гэв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.