Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Баяраа: Халтиргаа, гулгаанаас сэргийлэх үүднээс давс, бодисын нөөцийг бүрдүүлж, татан авалт хийж байна

Огноо
Унших
1 минут 57 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай. Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй” хэмээв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг том оврын шүүрт машин 15 байдгаас 12-13 нь цэвэрлэгээнд тогтмол гарч байна. Мөн давс, бодис цацдаг 13 машинтай. Манайд сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс техник хэрэгсэл эвдрэх асуудал гарсаар байгаа. Хотын Ерөнхий менежер энэ асуудалд анхаарч байгаад баяртай байна. Бидэнд шаардлагатай байгаа техникийн талаарх саналаа хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд хүйтэн, хялмаа их хаяж байгаа тул зам, талбайн халтиргаа гулгааг арилгахаар өдөр бүр өглөө эрт гаргасан хуваарийн дагуу давс, бодис цацаж, арга хэмжээ авсаар байна” гэлээ.

ГХЯ: “УАЗ 469” автомашиныг БНХАУ хилээр оруулахгүй гэсэн
ГХЯ: “УАЗ 469” автомашиныг БНХАУ хилээр оруулахгүй гэсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.