Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: Засгийн газар хуульд заагаагүй БЭТ томилохдоо ТНБД-ын албан тушаалтай хүнийг тавьж хуулиа зөрчсөн

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХК-нд онцгой дэглэм тогтоож БЭТ-өөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон байдаг. Сүүлд "Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг БЭТ-ээр томилсон бол мөн "Тавантолгой төмөр зам" ХХК-д энэ сарын 9-ний өдөр онцгой дэглэм тогтоож БЭТ-ээр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон билээ. Тэгвэл БЭТ томилох асуудал нь Үндсэн хуульд заагаагүй буюу Засгийн газрын авах арга хэмжээ биш бөгөөд даргын давхар алба хашиж буй асуудал нь холбогдох хууль эрх зүйн байдалтай харшиж байна гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү мэдээлэв.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ, "Монгол Улсын хуулиар Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ төрийн өмчит компаниудад томилж байна. Гэтэл БЭТ-ийг Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаа хүн хийж болохгүй. Учир нь ТНБД бол төсвийн ерөнхийлөн захирагч учраас БЭТ-д томилогдох субъект нь биш. Гэтэл тэр этгээдийг ААН-ийн үйл ажиллагаанд оруулчихаар юу болох вэ. Тиймээс хуулийг нь шинэчлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Эрх баригч нам 1991 оны хуулийг хэрэгжүүлж будилж явахаар бүрэн эрхт төлөөлөгчийн тухай хууль санаачлаад чиг үүргийг нь тодорхой тусгаж өгч болно. Тэрнээс биш банкны БЭТ шиг хандаж болохгүй. Банкны БЭТ гэдэг нь Төв банк арилжааны банкнуудын аюулгүй байдлыг хариуцдаг учраас харилцагчдын эрх ашгийг хамгаалдаг бүрэн эрхт төлөөлөгч гэсэн үг.

Хуучин Оросуудын барьсан орон сууц руу Монголчууд шууд гүйгээд орчихсон. Хэн ч тэдэнд өгөөгүй байхад шүү дээ. Тэр үед БЭТ томилж хурааж аваад хувьчилж хууль ёсны дагуу иргэдэд өгч байснаас үүдэлтэй 1991 оны хуулийг одоо ашиглах гэж байгаа нь яаж ч бодсон боломжгүй зүйл. Тиймээс л хуульд БЭТ-ийн асуудлыг тодорхой тусгаж өгөх шаардлагатай байна" гэв.

Р.Отгонжаргал: 2010-2022 онд гаалийн бүрдүүлэлтгүй экспортолсон нийт хоёр сая тонн нүүрсний асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн
Р.Отгонжаргал: 2010-2022 онд гаалийн бүрдүүлэлтгүй экспортолсон нийт хоёр сая тонн нүүрсний асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн
 
О.Номинчимэг: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газрын асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна
О.Номинчимэг: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газрын асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.