Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэл өгөв. Тэрбээр "Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд хийсэн дотоод хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэл бүхий тоо баримт, материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гурван удаа шилжүүлсэн.
Гурван удаагийн шалгалтын тоон мэдээг эх орны хяналт шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг болон Цагдаагийн байгууллага, АТГ-т ГЕГ-аас шилжүүлэн нягтлан шалгаж, эцэслэн тогтоох арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна" гэв.