Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалсайхан: Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаадад байх эсэхийг зөвхөн мөрдөгч шийднэ. Хэрэв оргосон эсэх нь тогтоогдвол дараагийн асуудал яригдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэл өглөө. Тодруулбал УЕПГ-ын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас сэтгүүлчид цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

-“Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг шалгаж байгаа юу?

-Шалгаж байгаа. Мөн түүнтэй холбоотой хүмүүсийг ч шалгаж байгаа.

-Нийт хичнээн хүнийг яллагдагчаар татсан юм бэ?

-Нүүрсний хулгайн хэрэг дээр 53 хүн яллагдагчаар татагдсан, 17 хэрэг шалгагдаж байна. 22 хэрэг хэрэг бүртгэлээр шалгагдаж байна.

-БНХАУ-аас хүмүүсийн нэр ирсэн гэх асуудал яригдсан. Хэдэн хүний нэр ирсэн бэ?

-БНХАУ-аас прокурорын байгууллагад ямар ч нэр ирээгүй.

-Хөгжлийн банкан дээр шүүх рүү шилжихээр хэрэг нь боогдсон гэх 87 хүний нэр яригдаж байгаа. Энэ тал дээр?

-Эдгээр хүмүүс дотор УИХ-ын нэр бүхий гишүүд бий. 87 хэргийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн буюу албан тушаалтан. Харин Улс төрд нөлөө бүхий таван хүн байгаа.

-Хэрэгсэхгүй болгосон хэргүүдээс хэдийг нь сэргээн шалгаж байгаа вэ?

-15 хэргийг сэргээн шалгаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил даваад явсан. Гэтэл шүүх хуралдаан болтол гадаадад байж болно гэдгийг АТГ-аас өгч байгаа. Тэгвэл Прокурорын байгууллагаас дуудаж, мэдүүлэг авахаар болбол яах вэ?

-Прокурор шалгалтын ажиллагаа явуулдаггүй. Харин хяналт тавьдаг. Гадаадад байх эсэх асуудлыг шалгаж байгаа мөрдөгч өөрөө шийднэ. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед мөрдөгч өөрөө ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа шийддэг. Хэрэв оргосон эсэх нь тогтоогдвол дараагийн асуудал яригдана.

Мөн цагдан хорих, хилийн хориг тогтоох арга хэмжээ авна гэж мөрдөгч үзвэл прокурорт санал ирүүлдэг. Прокурор шүүхэд санал хүргүүлдэг. Шүүх шийддэг.

З.Дашдаваа: Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм
З.Дашдаваа: Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.