
Манай байгууллага Х.Баттулгыг гурван асуудалд шалгаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой асуудалд тайлбар авсан. Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм, үүнийг асууя. Түүнийг яллагдагчаар татчихсан тохиолдолд шүүхэд дуудагдахад байгаагүй тохиолдолд оргосон гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нар эрх үүргийнхээ дагуу оролцохоос хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгэн иргэн оролцохгүй, хуулиараа хориотой. Т.Доржханд гишүүн ээ, та шүгэл үлээж болно. Энэ эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь харилцан хуулиараа үүрэг хүлээдэг. Энд нээлттэй сонсгол дээр ч ярьж болохгүй" гэв.