Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: “Гөлөг төөрүүлэх” ажиллагааг хулгайч нар ихээхэн мөнгөөр зохион байгуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод буй 17 албан тушаалтны нэрсийг зарласан. Нэр нь зарлагдаад буй хүмүүсээс экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн ням гарагт БНСУ-ыг зорьсон. Үүнд ихэд эгдүүцсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотойгоор дахин байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Нүүрсний хулгайн хэргийг эзэн биегүй болгох, жинхэнэ хулгайч нараас холдуулах, саармагжуулахын тулд өргөн хүрээтэй “гөлөг төөрүүлэх” ажиллагаа явж байна. Үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох ажил ч идэвхжиж байна. “Гөлөг төөрүүлэх” ажиллагааг хулгайч нар ихээхэн мөнгөөр зохион байгуулж байна. Их мөнгө зараад, нүүрсний хулгайгаа төөрөгдүүлж чадах уу? Үгүй л байх гэж их найдаж байна” хэмээн жиргэжээ.

ШУУД: Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсон асуудлаар АН-ынхан мэдээлэл өгч байна
ШУУД: Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсон асуудлаар АН-ынхан мэдээлэл өгч байна
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.