Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Хэт попрох, тодрох өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна

Ангилал
Улс төр ОЮУ ТОЛГОЙ
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол болж байна.

Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.

Сонсголын талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Хэт попрох, тодрох өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна. Хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт амин чухал хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдаа арай ч үргээчихгүй байх. Энэ сонсголоос эерэг үр дүн гарна гэж найдаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.