Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нар нүүрсний хэргээр өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгнө

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж заримыг нь яллагдагчаар татан нэрсийг нь зарлаж эхлээд буй. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 17 хүний нэрийг зарласан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.

Ташрамд сануулахад, Хуулийнхны шалгалтаар нүүрсний хулгайн хэрэгт төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа зарим хүмүүсийн нэрс ч дурдагдаж байна. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын экс ерөнхийлөгч Х.Баттулга байсан бөгөөд АТГ-аас энэ сарын 15-ны өдөр мэдүүлэг авч яллагдагчаар татсан гэдэг.

Д.Мөнх-Эрдэнийг “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргажээ
Д.Мөнх-Эрдэнийг “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ