Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хэлмэгдсэн аавуудын талаар гомдол ирдэг. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга барилаа сайжруулах шаардлагатай байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 29 секунд

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, ХНХЯ-тай хамтран НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулганыг зохион байгуулж байгаа ба төрийн ордонд болж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гэр бүлийн харилцаа гэдэг бол материаллаг, бичмэл хуулиар бүхэлд нь зохицуулж болдоггүй, хүн хоорондын нарийн харилцааг хэлдэг. Үүнээс үүдэн гардаг зарим зөрчил нь илүү их уршигтай болж, гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг. Өнгөрсөн 5, 6 жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бүгдийг чиглүүлэх ёстой гэсэн агуулгаар ажиллаж ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд дунджаар 5,000 хүнийг баривчлах шийдвэр тогтоол гарч, ял шийтгэл эдэлж байгаа. Энэ тоо буурахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга барил, хандлагаа өөрчлөх, сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа юм.

Тиймээс урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарах хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллагад 2022 онд 257,000 гаруй гомдол мэдээлэл ирсний 31,760 орчим буюу 12.5 хувь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Өдрөөс өдөрт залуу гэр бүлтэй харилцах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулж, эерэг хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм.

Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашдаа тийм ч таатай харилцаатай байхгүй байх. Тиймээс дуудлага мэдээлэл өгөх хүртэлх харилцаан дээр ач холбогдол өгөх ёстой. Мөн Цагдаагийн байгууллагаас ч дуудлага мэдээллийг тал бүрээс нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаар гомдол ирдэг. Ажлаа тараад жаахан халамцуу ирээд, үл ялиг ам зөрчмөгц дуудлага мэдээлэл өгдөг, гэтэл бид тэргүүлэх чиглэлээрээ дуудлагыг шуурхай хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгодог" гэв.

“Хоёр охиноо хаяад хүнтэй суугаад явсан ээж дахиад хоёр хүүхэдтэй болчихсон. Охидуудыг нь хүлээлгэн өгсөн чинь дөрвүүлэнг нь хаяад дахиад хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байна“
“Хоёр охиноо хаяад хүнтэй суугаад явсан ээж дахиад хоёр хүүхэдтэй болчихсон. Охидуудыг нь хүлээлгэн өгсөн чинь дөрвүүлэнг нь хаяад дахиад хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.