Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хоёр охиноо хаяад хүнтэй суугаад явсан ээж дахиад хоёр хүүхэдтэй болчихсон. Охидуудыг нь хүлээлгэн өгсөн чинь дөрвүүлэнг нь хаяад дахиад хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хүүхдүүдээ хаяж явдаг эцэг эхчүүдийн талаар ярилцлага өгсөн. Тэрбээр энэ үеэрээ нэгэн харамсалтай жишээ ярьсан нь "Хүүхдүүдээ хаячихсан. Архины хамаарал, гэр оронгүй болсон, эсвэл өөр хүнтэй суугаад хүүхдээ нуучихсан асуудлууд байдаг. Энэ кэйсүүд манай дээр зөндөө байна. Нэг кэйс дурьдахад, орон гэргүйн улмаас хоёр охиноо асрамжид өгсөн ээж гэр бүлтэй болж, хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд ээжийг олж уулзаад хүүхдүүдээ аваач гэхээр "Хүүхдүүд нэгэнт ингээд өсчихлөө. Би ахиад хоёр хүүхэдтэй болсон. Одоо энэ хүүхдүүдийг мэдэгдвэл дахиад энэ хоёр хүүхэд маань өнчрөх гээд байна" гэсэн ээжид хөөцөлдсөөр байгаад охидуудыг нь хүлээлгэж өгсөн. Дөрвүүлэнг нь хаяад дахиад өөр хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байна. Энэ бол маш харамсалтай кэйс" хэмээлээ.

Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилдаг асуудалтай хууль эрх зүйн орчинд нь тэмцэнэ
С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилдаг асуудалтай хууль эрх зүйн орчинд нь тэмцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд