Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найз охиноо 13 цагийн турш зодож, хүчирхийлсэн Ж-д холбогдох хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ж-д 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн талаар пост бичсэн байдаг.

Тэгвэл хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ж-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Т.Мөнхсайхан: Иргэд 14 хоногийн дотор ХСҮТ-д оношоо тогтоолгодог болно
Т.Мөнхсайхан: Иргэд 14 хоногийн дотор ХСҮТ-д оношоо тогтоолгодог болно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.