Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан иргэнтэй онцгой байдлын албаныхан ярилцан аварсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул худалдааны төв”-ийн хойд хаалганы дэргэд ... дугаар байр ... дүгээр давхраас хүн үсрэх гээд байна дуудлагыг өчигдөр 10.55 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 30 настай эрэгтэй Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлож онгойлгохгүй байсныг 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.

ШУУД: Чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы хуралдаан эхэллээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.