Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбямба: Цэрэг санамсаргүй байдлаар амиа алдах зэрэг асуудлыг багасгах чиглэлд ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Цэргийн алба хаагч амиа алдахгүй байх, ар гэрийнхэнтэй нь холбох чиглэлд ямар ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ" гэлээ.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон С.Ганбямба "Сүүлийн үед Зэсвэгт хүчний анги нэтгэл салбарууд дээр хугацаат цэргийн алба хааж буй залуус эрүүл мэндээр хохирох, амиа алдах асуудлууд гарч байгаа. Энэ чиглэлээр ХЭҮК-ээс тодорхой судалгаа, зөвлөмжүүдийг өгсөн. Үүнийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тухайлбал, ард иргэдийн гомдол саналыг хүлээн авах тусгай дугаар ажиллуулж байгаа. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч, ажиллаж, суралцад бүх обьектууд дээр камерын хяналтыг системийг хийж ажиллаж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчийг ар гэртэй нь холбох чиглэлд анги дээр тусгай утсаар холбох асуудлыг 2021 оны цэрэг татлагаас ажилуулж эхэлсэн. Цэргийн албаны осол гэмтлээс хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, санамсаргүй байдлаар амиа алдах гэх мэт асуудлуудын хувь хэмжээг багасгах чиглэлд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хийхээр төвөвлөсөн" хэмээн хариулав.

ШУУД: Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.