Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг Оросын талд шилжүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ гэх мэдээлэл цацагджээ.
Уг асуудалд тус сургуулийн захирал Б.Болор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Энэ мэдээ бол сургуулийн байр суурь биш бөгөөд эцэг эхчүүдийн ч нэгдсэн байр суурь биш. Эцэг эхчүүдийн байгуулсан гэх ТББ сургуулийн үйл ажиллагааг дэмжих юм бодсон, өөр зорилготой байж. Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно” гэжээ.