Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Л.Энх-Амгалан бүх багш, ажилчиддаа Мерси шоколадаар сюрприз баривал гэж мөрөөдөж үзсэн гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 27 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цахим хуудаснаа бүх багш, ажилчиддаа Мерси шоколадаар сюрприз баривал гэж мөрөөдөж үзлээ хэмээн бичжээ. Тэрбээр "Сайд болсноос хойш надад нэг шинэ дадал бий болчихож. Багш, хүүхдийн холбогдолтой, дуу, шүлэг, бичлэг, бичвэр юу байна өөрийн мэдэлгүй ороод үздэг болчихдог юм байна. Өглөө энэхүү клипний зохиомж маш их таалагдлаа. Тэгсэн чинь төгсгөлдөө шоколадны реклам болж таарлаа. Бас дотроо бодлоо. Ер нь бүх багш, ажилчиддаа Merci сюрприз баривал ч гэж мөрөөдөж үзлээ. Рекламны нөлөө ч биз Кккк. Ер нь бол бурамаар тэжээхээр урмаар тэжээ гэж эртний сайхан үг бий. Миний энэ пост ямар нэгэн компани, чихэрний реклам биш шүү. Өглөөний мөрөөдөл толгойноос арилаагүй бололтой. Амралтаа дулаан, амгалан сайхан өнгөрүүлээрэй миний, хүүхдүүдийн, тулах түшиг болсон ачлалт багш нар минь..." хэмээжээ.

Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж, цалин хөлсөд нь анхаарах байтал ганц шоколадыг сюрприз болно хэмээн бодож суугаа сайдын эл үйлдэлд иргэд бухимдаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Крымийн гүүр дэлбэрсэнд Украинчууд баярлаж байна
Крымийн гүүр дэлбэрсэнд Украинчууд баярлаж байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.