Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 30 хоног хорих санал гаргасан ч шүүгчээсээ татгалзжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар уг хугацаа дуусч, түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Шүүх уг асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан ч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээсээ татгалзсан байна.

Ингэснээр түүнийг цагдан хорих хуралдааныг хийж чадаагүй бөгөөд маргааш хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр маргааш амралтын өдөр ч гэлээ цагдан хорионы асуудалд шийдвэр гаргаж болзошгүй гэв.

Түүнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж эхэлсэн бөгөөд уг тендертэй холбоотойгоор төслийн 4 ажилтанг саатуулаад байгаа билээ.

Б.Мөнхсоёл: Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгох шаардлагагүй, 80 хувьд олгох нь зөв
Б.Мөнхсоёл: Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгох шаардлагагүй, 80 хувьд олгох нь зөв
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.