Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ: 51-ээс дээш баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсч, хонжворын мөнгөн дүн өснө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Өнгөрсөн саруудад НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. Тэгвэл энэ сараас эхлэн НӨАТ-ын сугалааг явуулахаар болсон бөгөөд сугалаа шинэчлэгдэж байгаа юм. Тэгвэл сугалааны шинэчлэлээс мэдэх таван зүйлийг танилцуулж байна.

НӨАТ-ын суглааны шууд тохирол 2022.10.12-ны өдрийн 13.00 цагт болно.

1. НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг хаанаас ч үздэг болно. ebarimt аппликейшнаар сугалааны тохиролоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.

2. 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого юм.

3. Азтанд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.

4. Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь НАЙМАН орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.

5. Есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааны арга хэмжээг 10 сард зохион байгуулна. Тиймээс иргэд та бүхэн хаанаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулаарай.

Г.Занданшатар: Гадаад валютын нөөц 2.5 тэрбум төгрөг болж буурсан нь харанга дэлдэж байна
Г.Занданшатар: Гадаад валютын нөөц 2.5 тэрбум төгрөг болж буурсан нь харанга дэлдэж байна
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.